Friday, May 13, 2011

Сүхбаатар аймгийн боловсрол соёлын байгууллагын оны шилдгүүд тодорлоо.

Сүхбаатар аймгийн боловсрол, соёлын байгууллагын 2010 оны шилдгүүд тодорлоо. Үүнд:
Ерөнхий боловсролын сургууль:
1-р байр-Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургууль
2-р байр-Тэмүүлэл цогцолбор сургууль, Түмэнцогт сумын дунд сургууль
3-р байр-Түвшинширээ, Эрдэнэцагаан, Мөнххаан сумын дунд сургууль Хүүхдийн цэцэрлэг: 
1-р байр-Баяндэлгэр сумын цэцэрлэг
2-р байр-БУ сумын 5-р цэцэрлэг, 1-р цэцэрлэг
3-р байр-Онгон сумын цэцэрлэг, БУ сумын 3-р цэцэрлэг, 2-р цэцэрлэг
Соёлын төв:
1-р байр-Эрдэнэцагаан сумын соёлын төв
2-р байр-Түмэнцогт сумын соёлын төв
3-р байр-Баяндэлгэр сумын соёлын төв
"Аймгийн оны тэргүүний багш"-аар:
О.Батзаяа-Тэмүүлэл цогцолбор сургуулийн бага ангийн багш

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 342 дугаар тогтоол


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2010 оны 12 дугаар                           Дугаар  342                       Улаанбаатар хот
сарын 29 -ны  өдөр

Зардлын дундаж норматив батлах тухай

            Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, 15.2 Боловсролын тухай хуулийн  40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.1, 23.1.2-т  заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.            Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байрны нэг хүүхдэд зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 4 дүгээр хавсралт  ёсоор тус тус баталсугай.

2.            Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 1545 (нэг мянга таван зуун дөчин таван) төгрөгөөр тогтоосугай.

3.            Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж зөрүүг хагас, бүтэн жилээр тооцож санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

4.            Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээ, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

5.            Энэхүү тогтоолыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

6.            Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 190 дүгээр тогтоол, Хоолны зардлын норматив батлах тухайЗасгийн газрын 2008 оны 45 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.