Friday, May 13, 2011

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 342 дугаар тогтоол


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2010 оны 12 дугаар                           Дугаар  342                       Улаанбаатар хот
сарын 29 -ны  өдөр

Зардлын дундаж норматив батлах тухай

            Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, 15.2 Боловсролын тухай хуулийн  40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.1, 23.1.2-т  заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.            Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байрны нэг хүүхдэд зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 4 дүгээр хавсралт  ёсоор тус тус баталсугай.

2.            Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 1545 (нэг мянга таван зуун дөчин таван) төгрөгөөр тогтоосугай.

3.            Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж зөрүүг хагас, бүтэн жилээр тооцож санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

4.            Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээ, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

5.            Энэхүү тогтоолыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

6.            Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 190 дүгээр тогтоол, Хоолны зардлын норматив батлах тухайЗасгийн газрын 2008 оны 45 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.




                                                            ГАРЫН ҮСЭГ



Засгийн газрын 2010 оны 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД 
            НЭГ ХҮҮХДЭД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ
              /мян.төгрөгөөр/
Байршил
Цалингийн зардал
Ажил олгогчийн төлөх шимтгэл
Бусад хувьсах зардал
Нийт хувьсах зардал
1
Аймгийн төвөөс бусад сумын
535.3
58.9
23.3
617.5
2
Аймгийн төвийн
434.3
47.8
20.9
503.0
3
Нийслэлийн
433.1
47.6
19.0
499.7



--------------ooo--------------




Засгийн газрын 2010 оны  342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГ СУРАЛЦАГЧИД БАГА, ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН
ДУНДАЖ НОРМАТИВ
                                    /мян.төгрөгөөр/
Байршил
Сургуулийн ангилал
Багшийн цалингийн зардал
Ажил олгогчийн төлөх шимтгэл
Бусад хувьсах зардал
Нийт хувьсах зардал
Бага анги
Дунд анги
Ахлах анги
Бага анги
Дунд анги
Ахлах анги
Бага анги
Дунд анги
Ахлах анги
1
Аймгийн төвөөс бусад сумын
Багийн бага сургууль
358.3


39.4


35.0
432.6


Бага сургууль
268.7


29.6


28.5
326.7


Суурь боловсролын сургууль
191.9
298.8

21.1
32.9

17.4
230.5
349.1

Бүрэн дунд боловсролын сургууль
179.1
259.0
272.6
19.7
28.5
30.0
12.2
211.0
299.6
314.7
2
Аймгийн төвийн сумын болон Нийслэлийн захын дүүргийн
Бага сургууль
177.2


19.5


12.9
209.6


Суурь боловсролын сургууль
168.7
243.9

18.6
26.8

12.9
200.2
283.7

Бүрэн дунд боловсролын сургууль
168.7
243.9
248.7
18.6
26.8
27.4
11.6
198.9
282.3
287.7
3
Нийслэлийн
Бага сургууль
166.9


18.4


11.6
196.8


Суурь боловсролын сургууль
166.9
241.2

18.4
26.5

11.6
196.8
279.3

Бүрэн дунд боловсролын сургууль
153.2
220.6
232.1
16.9
24.3
25.5
10.9
180.9
255.8
268.5

--------------ooo--------------


Засгийн газрын 2010 оны 342 .дугаар                   тогтоолын 3 дугаар хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ДОТУУР БАЙРНЫ НЭГ
 ХҮҮХДЭД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ
/мян.төгрөгөөр/
Дотуур байрны хэв шинж
Цалингийн зардал
Ажил олгогчийн төлөх шимтгэл
Бусад хувьсах зардал
Дотуур байрны нийт хувьсах зардал
1
6 настай хүүхэд амьдардаг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны

239.5
26.3
13.3
279.1
2
Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын

159.4
17.5
13.3
190.2

--------------ooo--------------







Засгийн газрын  2010 оны 342 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт


МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГ ХҮҮХДЭД НОГДОХ
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ
/мян.төгрөг/
 №
Аймаг
               Норматив
1
Архангай
453.4
2
Баян-Өлгий
490.2
3
Баянхонгор
429.8
4
Булган
470.8
5
Говь-Алтай
443.5
6
Дорноговь
433.8
7
Дорнод
454.7
8
Дундговь
471.9
9
Завхан
447.9
10
Өвөрхангай
458.3
11
Өмнөговь
471.7
12
Сүхбаатар
479.1
13
Сэлэнгэ
437.3
14
Төв
443.7
15
Увс
489.9
16
Ховд
479.9
17
Хөвсгөл
478.5
18
Хэнтий
469.9
19
Дархан-Уул
457.6
20
Орхон
471.2
21
Говьсүмбэр
469.5
22
Улаанбаатар
428.1



































No comments:

Post a Comment